STEPS төслийн хүрээн дэхь төслийн танилцуулга


“Захиргааны Шинэ Санаачлага” ТББ нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр  “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх (STEPS)” хөтөлбөрийн хүрээнд “Шилэн дансны нэгдсэн цахим хуудсан дахь Боловсролын салбар дахь мэдээллүүдэд мониторинг хийж, төсвийн хөрөнгийн ил тод байдал , хариуцлагыг нэмэгдүүлэх”  төслийг 2016 оны 08-р сараас 2017 оны 03-р сар хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Төслийн хэрэгцээ буюу шаардлага:

Монгол улсад Шилэн дансны тухай хууль 2015 онд батлагдаад одоо хэрэгжээд явж байгаа билээ. Тус хуулийн зорилт нь улс орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой  байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршдог билээ. Иймээс энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаснаар Сайн засаглалыг бүрдүүлэхэд нэн чухал хувь нэмэр оруулах юм. Тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 5.3-т 2016.06.30-наас өмнө Шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байхаар заасан бөгөөд тус цахим хуудсанд нь энэ хуулийн 3.2.5-3.2.8-д заасан өр, гадаад дотоод зээл, буцалтгүй тусламж, концесс зэрэг маш чухал мэдээллүүд тавигдаж эхлэх юм. Иймд бид боловсролын салбар дахь тухайн мэдээллүүдэд  мониторинг хийх, засч сайжруулах, хариуцлага тооцох шаардлагатай мэдээллүүд болон сайн кейсүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү төслөө хэрэгжүүлэн ажиллах юм.

  Төслийн зорилго: Боловсролын салбарын Шилэн дансны тухай хуулийн 3.2.5-3.2.8-д заасан шийдвэрүүд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулж байгаа эсэхэд хяналт тавьж,  ил тод болгох,  хариуцлагын тогтолцоонд нөлөөлнө.

Төслийн зорилтууд:

Зорилт 1. Боловсролын салбартай холбоотой Шилэн дансны тухай хуулийн 3.2.5- 3.2.8- д  заасан шийдвэрүүд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавигдаж байгаа эсэхэд хяналт тавьж,  байршуулаагүй тохиолдолд байршуулах хүртэл нь нөлөөлнө.

Зорилт 2. Боловсролын салбартай холбоотой Шилэн дансны тухай хуулийн 3.2.5- 3.2.8- д  заасан шийдвэрүүд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавигдаж байгаа эсэхэд хяналт тавьж,  байршсан тохиолдолд тухайн мэдээлэл нь хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж сайн болон муу кейсүүдийг илрүүлэн хууль бус кейсүүд дээр ажиллаж хариуцлага тооцоход нөлөөлнө

 

Төслөөс гарах үр дүн:

Үр дүн 1:  Боловсролын салбар дахь  Шилэн дансны тухай хуулийн 3.2.5-3.2.8-д заасан шийдвэрүүд иргэд, олон нийтэд ил тод болно.

Үр дүн 2: Төсвийн хөрөнгө  ил тод болсноор ТББ-ууд, иргэд, бусад олон нийтийн хяналт сайжирч , төрийн алба авлигаас ангид байхад нөлөөлөх нөхцөл бүрдэнэ

Үр дүн 3: Төсвийн хөрөнгө зарцуулалтын  үр ашиг нэмэгдэж, төсвийн алдагдал багасна.

Үр дүн 4: Шилэн дансны тухай хуулийн дагуу байршуулсан мэдээллүүдээс хууль бус, авилгын шинжтэй мэдээллүүд ил тод болно.

Үр дүн 5 : Боловсролын салбар дахь Шилэн дансны тухай хуулийн 3.2.5-3.2.8 д заасан шийдвэрүүдээс сайн кейсийг мөн олж илрүүлэх учраас  иргэд төрд итгэх итгэл нэмэгдэнэ.

Үр дүн 6: Боловсролын салбар дахь Шилэн дансны тухай хуулийн тодорхой заалтуудад мониторинг хийснээр  цаашид энэ чиглэлээр тогтвортой ажиллахад нөлөөлнө.