“Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийх” төслийн талаар


Зорилтот бүлэг : Улаанбаатар хотын захиргаа Засаг даргын гаргасан захирамжууд

Гарах үр дүн: Энэхүү мониторингийн ажил нь “ Захиргааны ерөнхий хууль” –ийн хэрэгжилтийг хангахад эерэг нөлөө үзүүлэх

Мониторингийн үргэлжлэх хугацаа : 2016.07.01-нээс 2016.12.31-ний хооронд

Төслийн гол санаа: “ Захиргааны Ерөнхий хууль”  2016 оны 7-р сарын 1 –ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан энэхүү хуулиар тогтоосон шинэ шаардлага, журмыг захиргааны байгуулага шийдвэр гаргах ажиллагаандаа баримталж ажиллаж байгаа эсэхэд мониторинг хийх

 

ХЭРЭГЦЭЭ БУЮУ ШААРДЛАГА

Захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилго бүхий “ Захиргааны ерөнхий хууль ” 2016 оны 7-р сарын 1 –ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Иймээс энэхүү хуулиар тогтоосон шинэ шаардлага, журмыг захиргааны байгуулага шийдвэр гаргах ажиллагаандаа баримталж ажиллаж байгаа эсэхэд мониторинг хийх нь хуулийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Мониторингийн хүрээнд захиргааны акт болон захиргааны хэм хэмжээний актыг хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхийг

  1. “ Захиргааны хуулийн шаардлагыг хангаж буй эсэхийг шалгах маягт”
  2. “Захиргааны хэм хэмжээний акт хуулийн шаардлагыг хангаж буй эсэхийг шалгах маягт” –ын асуултанд хариулах замаар шалгаж, хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлнэ.

 

ЗОРИЛГО БОЛОН ГАРАХ ҮР ДҮН

Зорилго: “ Захиргааны Ерөнхий хууль ”-ийн хэрэгжилтийг хангахад эерэг нөлөө үзүүлэх

Хуулиар тогтоосон шинэ шаардлагат нийцсэн захиргааны акт,захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ байгуулах хуулийн хүрээнд  захиргааны байгуулага гаргаж хуулийг хэрэгжүүлэх .

Иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь шинэ  зохицуулалт бүрдэнэ.  

 

Гарах үр дүн  Захиргааны ерөнхий хууль хэрэгжснээр иргэн, хуулийн этгээд үр шимийг хүртэнэ.