Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх төслийн хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө


Та бүхэнд өдрийн мэнд. Өчигдөр буюу 2016.03.16-ны өдөр Захиргааны Шинэ Санаачлага ТББ-аас зохион байгуулсан “Шилэн дансны нэгдсэн цахим хуудсан дахь Боловсролын салбар дахь мэдээллүүдэд мониторинг хийж, төсвийн хөрөнгийн ил тод байдал , хариуцлагыг нэмэгдүүлэх” төслийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг амжилт болж өнгөрлөө.

Төслийн талаарх товч танилцуулга:
Дэмжигч байгууллага: Азийн сан
Хэрэгжүүлэгч: “Захиргааны Шинэ Санаачлага” ТББ
Төслийн нэр: “Шилэн дансны нэгдсэн цахим хуудсан дахь Боловсролын салбарын мэдээллүүдэд мониторинг хийж, төсвийн хөрөнгийн ил тод байдал,  хариуцлагыг нэмэгдүүлэх”
Төслийн хугацаа: 2016 оны 08-р сараас 2017 оны 03-р сарын хооронд

Зорилго:

Боловсролын салбарын Шилэн дансны тухай хуулийн 3.2.5-3.2.8-д заасан шийдвэрүүд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулж байгаа эсэхэд хяналт тавьж,  ил тод болгох,  хариуцлагын тогтолцоонд нөлөөлнө.

Зорилт 1. Боловсролын салбартай холбоотой Шилэн дансны тухай хуулийн 3.2.5- 3.2.8- д  заасан шийдвэрүүд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавигдаж байгаа эсэхэд хяналт тавьж,  байршуулаагүй тохиолдолд байршуулах хүртэл нь нөлөөлнө.

Зорилт 2. Боловсролын салбартай холбоотой Шилэн дансны тухай хуулийн 3.2.5- 3.2.8- д  заасан шийдвэрүүд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавигдаж байгаа эсэхэд хяналт тавьж,  байршсан тохиолдолд тухайн мэдээлэл нь хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж сайн болон муу кейсүүдийг илрүүлэн хууль бус кейсүүд дээр ажиллаж хариуцлага тооцоход нөлөөлнө гэсэн зорилттойгоор төслийг амжилттай хэрэгжүүлэн үр дүнгээ танилцууллаа.