Танилцуулга


 

 

Бидний үүсэл хөгжил:
Захиргааны шинэ санаачлага Төрийн бус байгууллага 2008 онд байгуулагдсан.
ЗаС ТББ нь Монголын төрийн захиргааны шинэтгэлийг дэмжих эрчимжүүлэх чиглэлээр байгууллагдсан шинэ ТББ юм.

 

 

Бидний мөрөөдөл:
Сайн засаглалтай, ил тод, хэрэглэгч төвтэй нийгэмийг бий болгох

 

 

Бидний уриа:

 

 

Бидний зорилго:
Зас нь төрийн захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэхэд олон нийтийн санаачлагыг өрнүүлэх замаар төрийн төв ба орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллаж төрийн байгууллагыг нээлттэй, ил тод, хэрэглэгч төвтэй үйлчилгээг сайжруулахад нөлөөлнө.

 

 

Бидний зорилтууд:

  • Төрийн захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд иргэн бүрийг татан оролцуулах
  • Төрийн захиргааг шинэчилэж, дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэхэд төрийн байгууллагатай хамтран ажиллах
  • Төрийн захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэх, эрх зүйн орчинг цогцоор бүрдүүлэх, боловсронгуй болгоход нөлөөлөх
  • Төрийн захиргааны үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, хяналтыг хангах замаар нээлттэй, ил тод болгоход нөлөөлөх

 

 

Бидний үнэт зүйлс:

  • Ардчилсан, ил тод шударга ёсонд итгэдэг байх
  • Нээлттэй ,сайн дурын байх
  • Төрөөс хараат бус байх
  • Улс төрийн аль нэг нам, хүчинд үл үйлчлэх
  • Харилцан тэгш эрхтэй байх
  • Ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх
  • Идэвхтэй хариуцлагатай байх
  • Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах
  • Харилцан итгэлцлэл, хүндэтгэлийг эрхэмлэх
  • Хүний эрхэнд сууриалсан байх

 

 

Бидний үйл ажиллагааны зарчимууд:

  • Төрийн захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон улсын ба үндэсний хэмжээний сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
  • Төрийн төв ба орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтран төсвийг нээлттэй болгох, санал санаачлага өрнүүлэх, энэ чиглэлээрээ эрх зүйн орчныг боловсронгуй болгоход нөлөөлнө.
  • Төрийн захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэх, судалгаа явуулах хэвлэн нийтлэж олны хүртээл болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход нөлөөлнө.
  • Төрийн захиргааны ба нутгийн өөрийн удирдлагын байгууллагын шинэлэг санаа ба туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
  • Төр ба төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын хамтын үйл ажиллагаа ба түншлэлийг хөгжүүлэх арга зүйн зөвлөмжийг боловсруулна.
  • Олон улсын ижил төстэй байгууллагуудтай ажиллана.

 

 

Бидний удирдах зөвлөл :

Удирдах зөвлөөлийн дарга

Г. Чулуунбат
Эрхэлсэн ажил : Удирдлагын академи Улс төр судлалын багш

Удирдах зөвлөлийн Гишүүд

Цэнд овогтой Баатархүү
Эрхэлсэн ажил : Улаанбаатар хотын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Нямдорж овогтой Цэнд – Аюуш
Эрхэлсэн ажил : СБ Дүүргийн Засаг даргын тамгын Газар хөрөнгө оруулалт, сургалт хариуцсан мэргэжилтэн

Лолоох овогтой Дуламням
Эрхэлсэн ажил : Вега эксперсс ХХК-ний захирал

 

 

Бидний ажлын алба :
С.Цэрэнпүрэв
Гүйцэтгэх захирал

Ц.Цогтсайхан
Санхүү- офисс менежер

Г.Ариунчимэг
Төслийн ажилтан

Сайн дурын ажилтан

Т.Итгэл

Ю.Отгонжаргал