Зорилт, зорилго


 

 

 

  • Бидний мөрөөдөл:  Сайн засаглалтай, ил тод,  хэрэглэгч төвтэй нийгмийг бий болгох
  • Бидний уриа: Бид шинэ санаачлага, шинэ менежмент, шинэ соёлын төлөө ажиллана
  • Бидний зорилго: ЗаС нь төрийн захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэхэд олон нийтийн санаачлагыг өрнүүлэх замаар төрийн төв ба орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллаж төрийн байгууллагыг нээлттэй, ил тод, хэрэглэгч төвтэй үйлчилгээг сайжруулахад нөлөөлнө.

Бидний зорилтууд:           

  • Төрийн захиргааны үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, хяналтыг хангах замаар нээлттэй, ил тод болгоход нөлөөлөх
  • Иргэдийн оролцоо, хяналт нээлттэй ил тод байдал
  • Төрийн байгууллага / нийтийн алба/  хөгжүүлэх,төр ба ТББ түншлэлийг сайжруулахад чиглэнэ
  • Төсвийн ил тод нээлттэнй санхүүгийн механзмыг бүрдүүлэх
  • Нийгмийн шударга хуваарилалт тэгш хүрээмжтэй болгох
  • Төр ба ТББ-ийн түншлэлийн хөгжүүлэх,эрх зүйн орчинг боловсронгуй болгох

Бидний зарчим :

  • Ардчилсан, ил тод шударга ёсонд итгэдэг байх
  • Нээлттэй ,сайн дурын байх
  • Төрөөс хараат бус байх
  • Улс төрийн аль нэг нам, хүчинд үл үйлчлэх
  • Харилцан тэгш эрхтэй байх
  • Ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх
  • Идэвхтэй хариуцлагатай байх
  • Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах
  • Харилцан итгэлцлэл, хүндэтгэлийг эрхэмлэх
  • Хүний эрхэнд сууриалсан байх

Бидний үйл ажиллагааны чиглэл:

  • Төрийн төв ба орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтран төсвийг нээлттэй болгох, санал санаачлага өрнүүлэх, энэ чиглэлээрээ эрх зүйн орчныг боловсронгуй болгоход нөлөөлнө.
  • Төрийн захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэх, судалгаа явуулах хэвлэн нийтлэж олны хүртээл болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход нөлөөлнө.
  • Төрийн захиргааны ба нутгийн өөрийн удирдлагын байгууллагын шинэлэг санаа ба туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
  • Төр ба төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын хамтын үйл ажиллагаа ба түншлэлийг хөгжүүлэх арга зүйн зөвлөмжийг боловсруулна.
  • Төрийн Бус Байгууллагын менежментийг хөгжүүлэх , чадавхийг сайжруулах
  • Олон улсын ижил төстэй байгууллагуудтай ажиллана.